ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 64 хүн эдгэрч, халдварын тохиолдол 38-аар нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 16-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 176 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 22 эерэг, 45 сорьцод PCR шинжилгээ хийхэд 16 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 38-аар нэмэгдэж нийт 19214 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 3, Буянт сумаас 1, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 1, Мөст сумаас 1, Цэцэг сумаас 2, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 26 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.17/ байдлаар нийт 137 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 68 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 69 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 28 нь 0-18 насны хүүхэд, 2 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-11, хүндэвтэр-66, хөнгөн 60 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 219, сумдад 140 нийт /359/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 64 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 19042 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 368 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 4 нь 1 дүгээр тун, 6 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56184 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52679 хүн буюу 82,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 358 хүн хамрагдаж нийт 10197 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ