ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 56 хүн эдгэрч, халдварын тохиолдол 34-өөр нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 15-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 169 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 24 эерэг, 100 сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 эерэг гарчээ .  Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 34-өөр нэмэгдэж нийт 19176 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 3, Буянт сумаас 2, Дуут сумаас 2, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 1, Манхан сумаас 2, Мянгад сумаас 3, Үенч сумаас 1, Чандмань сумаас 1, Эрдэнэбүрэн сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 16 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.16/ байдлаар нийт 132 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 69 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 63 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 27 нь 0-18 насны хүүхэд, 2 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-12, хүндэвтэр-64, хөнгөн 56 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 218, сумдад 102 нийт /320/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 56 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18978 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 484 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 19 нь 1 дүгээр тун, 12 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56180 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52673 хүн буюу 82,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 453 хүн хамрагдаж нийт 9839 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ