-Аргын тооллын 11 сарын 15. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 11 сарын 15. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 11, улаагчин туулай, могойг хүлэгч-25 од, суудал хий, мэнгэ 4 ногоон, рашааны барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:57-17:15.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч тахиа, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Ажил үйл ном ёсоор бүтэх маш сайн. Харин хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, хатуу үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ