ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 22 хүн эдгэрч, халдварын тохиолдол 37-оор нэмэгджээ



2021 оны 11 дүгээр сарын 10-ны 08:00 цагаас 11 дүгээр сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 176 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 37 эерэг, 66 сорьцод PCR шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 37-оор нэмэгдэж нийт 19033 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 2, Булган сумаас 4, Дуут сумаас 1, Дөргөн сумаас 3, Мөст сумаас 7, Мянгад сумаас 2, Үенч сумаас 2, Чандмань сумаас 3,  Цэцэг сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 11 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.11.11/ байдлаар нийт 174 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 87 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 87 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 36 нь 0-18 насны хүүхэд, 8 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь хүнд-12, хүндэвтэр-93, хөнгөн 69 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 193, сумдад 282 нийт /475/ хүн гэрээр эмчлүүлж байна. 
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 22 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 18660 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 24 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 364 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 5 нь 1 дүгээр тун, 6 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56151 хүн буюу 88,4 хувь нь 1 дүгээр тунд, 52640 хүн буюу 82,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 353 хүн хамрагдаж нийт 8479 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ