-Аргын тооллын 10 сарын 18. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 10 сарын 18. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 13, шарагчин гахай, могойг хүлэгч-25 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:15-17:58.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч могой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин газар малтах, мод таслах, худаг шуудуу малтах, эхэлж ном сонсох, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ