ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 157 хүн эдгэрч, шинээр 119 тохиолдол батлагдсан бол нас баралт 2-оор нэмэгджээ



2021 оны 10 дугаар сарын 11-ний 08:00 цагаас 10 дугаар сарын 12-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 375 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 112 эерэг, 33 сорьцод PCR шинжилгээ хийхэд 7 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 119-өөр нэмэгдэж нийт 16801 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 7, Булган сумаас 36, Дөргөн сумаас 2, Зэрэг сумаас 12, Манхан сумаас 6, Мөст сумаас 2, Үенч сумаас 6, Чандмань сумаас 3, Ховд сумаас 3, Цэцэг сумаас 1, Эрдэнэбүрэн сумаас 7 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 34 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.12/ байдлаар нийт 306 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 153 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 30 нь “Ач заяа” эмнэлэгт, 126 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 5, хүнд-14, хүндэвтэр-131, хөнгөн 159 хүн байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 157 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 15450 нь эдгэрсэн  байна. Харин БОЭТ-ийн “Тусгаарлах эмнэлэг”-ийн "Эрчимт эмчилгээний тасаг"-т эмчлүүлж байсан Эрдэнэбүрэн сумын иргэн Ч, 72  настай, эрэгтэй, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, Үенч сумын иргэн Ч. 91 настай, эмэгтэй, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Коронавирусаар үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр /архаг, хууч өвчний хавсарсан эмгэгтэй/-ийн оношоор нас барсаныг ЭМЯ-аас ковидын шалтгаант нас баралт гэж бүртгэжээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Нас баралт 2-оор нэмэгдэж нийт 22 боллоо. 

Сүүлийн 24 цагт нийт 126 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 13 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56084 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52479 хүн буюу 82,6 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 111 хүн хамрагдаж нийт 5873 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ