ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 157 хүн эдгэрч, шинээр 57 тохиолдол батлагджээ



2021 оны 10 дугаар сарын 10-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 248 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 56 эерэг, 6 сорьцод PCR шинжилгээ хийхэд 1 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 57-оор нэмэгдэж нийт 16682 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 1, Булган сумаас 8, Дарви сумаас 6, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 4, Манхан сумаас 1, Мөст сумаас 4, Мянгад сумаас 2, Үенч сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 27 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.11/ байдлаар нийт 379 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 159 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 32 нь “Ач заяа” эмнэлэгт, 188 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 63 нь 0-18 насны хүүхэд, 33 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 2, хүнд-21, хүндэвтэр-175, хөнгөн 181 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 584, сумдад 632 нийт /1221/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 157 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 15293 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 20 хэвээр байна.   

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ