2021 оны 10 дугаар сарын 09-ний 08:00 цагаас 10 дугаар сарын 10-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 212 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 70 эерэг, 80 сорьцод PCR шинжилгээ хийхэд 17 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 87-оор нэмэгдэж нийт 16625 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 3, Булган сумаас 7, Буянт сумаас 7, Дарви сумаас 7, Зэрэг сумаас 2, Манхан сумаас 10, Мөнххайрхан сумаас 1, Мөст сумаас 5, Үенч сумаас 2, Цэцэг сумаас 2 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 36 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.10/ байдлаар нийт 385 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 164 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 31 нь “Ач заяа” эмнэлэгт, 190 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 66 нь 0-18 насны хүүхэд, 33 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 2, хүнд-20, хүндэвтэр-183, хөнгөн 180 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 584, сумдад 684 нийт /1268/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 111 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 15124 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 20 хэвээр байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"