ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 175 хүн эдгэрч, шинээр 129 тохиолдол батлагджээ



2021 оны 10 дугаар сарын 08-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 09-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 335 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 115 эерэг, 60 сорьцод PCR шинжилгээ хийхэд 14 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 129-өөр нэмэгдэж нийт 16538 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 16, Буянт сумаас 3, Дарви сумаас 4, Зэрэг сумаас 5, Манхан сумаас 21, Мөнххайрхан сумаас 1, Мөст сумаас 5, Мянгад сумаас 3, Чандмань сумаас 1, Үенч сумаас 3, Ховд сумаас 7, Цэцэг сумаас 3, Эрдэнэбүрэн сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 56 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.09/ байдлаар нийт 395 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 167 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 34 нь “Ач заяа” эмнэлэгт, 194 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 67 нь 0-18 насны хүүхэд, 32 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 2, хүнд-20, хүндэвтэр-184, хөнгөн 189 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 584, сумдад 691 нийт /1275/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 175 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 15013 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 20 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 99 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 7 нь 1 дүгээр тун, 18 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56082 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52466 хүн буюу 82,6 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 74 хүн хамрагдаж нийт 5762 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ