2021 оны 10 дугаар сарын 07-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 08-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 316 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 126 эерэг, 43 сорьцод PCR шинжилгээ хийхэд 3 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 129-өөр нэмэгдэж нийт 16409 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 5, Булган сумаас 18, Буянт сумаас 1, Дарви сумаас 6, Дуут сумаас 5, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 16, Манхан сумаас 14, Мөнххайрхан сумаас 2, Мөст сумаас 5, Чандмань сумаас 3, Үенч сумаас 2, Ховд сумаас 6, Цэцэг сумаас 8 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 37 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.08/ байдлаар нийт 398 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 164 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 36 нь “Ач заяа” эмнэлэгт, 198 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 52 нь 0-18 насны хүүхэд, 23 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 2, хүнд-23, хүндэвтэр-180, хөнгөн 185 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 596, сумдад 713 нийт /1309/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 184 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 14578 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 20 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 66 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 6 нь 1 дүгээр тун, 10 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56075 хүн буюу 88,3 хувь нь 1 дүгээр тунд, 52448 хүн буюу 82,4 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 76 хүн хамрагдаж нийт 5688 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"