“Уран бичлэг, Бүтээлч 2021” цахим уралдааны шилдгүүд тодорлоо

May be an image of 6 people, people standing and indoor

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тохиолдуулан ЗДТГ, Боловсрол Соёл Урлагийн Газар, Нийтийн номын сан, Хэлний салбар зөвлөл хамтран зохион байгуулсан “Уран бичлэг, Бүтээлч 2021” цахим уралдааны шилдгүүд тодорлоо. 
Тус тэмцээн нь “Эх хэлний бахархал” аяны хүрээнд Тэргүүний уншигч, Сайхан бичигтэн, Уран бичлэг гэсэн 3 төрлөөр дунд, ахлах анги, төрийн албан хаагч, насанд хүрэгчид гэсэн ангиллаар зохион байгуулагдсан юм. 

May be an image of 6 people, people standing and indoor

Тэргүүний уншигч төрөлд-Дөргөн сумын 7а ангийн сурагч Э. Энхжин нэгдүгээр байр , 7 дугаар сургуулийн 7б ангийн сурагч Т. Сүүнзаяа хоёрдугаар байр, Прогресс сургуулийн 6а ангийн сураг Б. Ану гуравдугаар байранд шалгарав.
Мөн насанд хүрэгчдийн ангилалд- Мөнххайрхан сумын иргэн Д. Оюунчимэг нэгдүгээр байр, ХИС, МХУЗ-ын ангийн оюутан Г. Алтанзаяа хоёрдугаар байр, Алтай сумын иргэн Л. Оюунчимэг гуравдугаар байранд шалгарлаа. 
Сайхан бичигтэн төрлөөр төрийн албан хаагчдын ангилалд-1 дүгээр сургуулийн багш О. Мижидсүрэн нэгдүгээр байр, 1 дүгээр сургуулийн багш А. Болорсайхан хоёрдугаар байр, ЕБС-ийн англи хэлний багш Ц. Дэлгэрмаа гуравдугаар байранд шалгарав. 

May be an image of 7 people, people standing and indoor

Уран бичлэгийн уралдаанд- Манхан сумын ЕБС-ийн багш Г. Дунгаамаа нэгдүгээр байр, 2-р сургуулийн багш Б. Эрдэнэболд хоёрдугаар байр, ЦАЦ сургуулийн багш Б. Бадамцэцэг гуравдугаар байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

May be an image of 6 people, people standing and indoor

May be an image of 6 people and people standing




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ