Тусгай олимп”-ын тэмцээнд медаль хүртсэн тамирчдыг шагналаа



Өнөөдөр аймгийн Засаг дарга болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас Тусгай олимпын тэмцээнд медаль хүртсэн тамирчдаа шагнаж урамшууллаа. 

Тодруулбал Э.Энхтуул 2019 оны 3 сард Арабын Эмират улсын Абу Даби хотноо болсон Тусгай олимпын зуны наадмаас Бочё төрлөөр хүрэл медаль хүртсэн тул 8,352,000 мянган төгрөгөөр,
М. Сумъяабээс 2018 оны 11 сарын 16-17 Японы Токио хотод болсон олон улсын нээлттэй тэмцээнээс ширээний теннисний төрөлд алтан медаль авсан тул 7,440,000 мянган төгрөгөөр,
Б. Мөнх-Эрдэнэ 2018 оны 10 сард Тайваны Тайфу хотод болсон Азийн тусгай олимпын зуны  наадамд хөнгөн атлетикийн 400,800 метрийн гүйлтээр хошой хүрэл медаль хүртсэн тул 3,720,000 мянган төгрөгөөр тус тус шагнав.



Монгол улсын ЗГ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 33,4, Төсвийн тухай хуулийн 10.1.14, 41.2.2 заасныг  тус тус үндэслэн олимп, паралимп, дифлимп, тусгай олимп, тивийн наадам дэлхийн зэрэглэлийн тэмцээнд медаль хүртсэн Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох мөнгөн тэтгэмжийн төсвийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргах  МУ-ын ЗГ-ын тогтоолын дагуу тус шагналыг олгосон юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ