ШУУРХАЙ ШТАБ:Коронавируст халдвар авсан 334 хүн эдгэрч шинээр 376 тохиолдол нэмэгджээ



2021 оны 09 дугаар сарын 04-ний 08:00 цагаас 09 дүгээр сарын 05-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 866 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 346 эерэг, 116 сорьцод PCR шинжилгээ хийхэд 30 эерэг  гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 376-аар нэмэгдэж нийт 10060 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 9, Булган сумаас 12, Буянт сумаас 2, Дарви сумаас 6,  Дуут сумаас 4, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 9, Манхан сумаас 8, Мөст сумаас 7, Мянгад сумаас 4, Үенч сумаас 6, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 18, Эрдэнэбүрэн сумаас 4 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 251 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.05/ байдлаар нийт 868 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 473 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 39 нь “Ач заяа” эмнэлэгт, 356 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 82 нь 0-18 насны хүүхэд, 63 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 10, хүнд-64, хүндэвтэр-202, хөнгөн 592 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 3041, сумдад 1110 нийт /4151/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 334 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 6575 нь эдгэрлээ. 

Сүүлийн 24 цагт нийт 118 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 4 нь 1 дүгээр тун, 10 нь 2 дахь тунг тариулсан байна. Харин вакцины 3 дахь тунд 104 хүн хамрагдаж нийт 1179 боллоо. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55784 хүн буюу 87.8 хувь нь 1 дүгээр тунд, 51608 хүн буюу 81,2 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ