ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 412 хүн эдгэрч шинээр 329 тохиолдол нэмэгджээ



2021 оны 09 дугаар сарын 03-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 989 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 329 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 329-ээр нэмэгдэж нийт 9684 боллоо. 

Тодруулбал,
Алтай сумаас 11, Булган сумаас 16, Буянт сумаас 8, Дарви сумаас 11,  Дуут сумаас 5, Дөргөн сумаас 9, Зэрэг сумаас 11, Манхан сумаас 9, Мөст сумаас 8, Мөнххайрхан сумаас 2, Мянгад сумаас 14, Үенч сумаас 14, Чандмань сумаас 4, Ховд сумаас 9, Цэцэг сумаас 14, Эрдэнэбүрэн сумаас 6 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 178 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.04/ байдлаар нийт 889 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 496 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 39 нь “Ач заяа” эмнэлэгт, 354 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 89 нь 0-18 насны хүүхэд, 65 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 7, хүнд-63, хүндэвтэр-214 бусад нь хөнгөн. 

Тэгвэл Жаргалант суманд 3010, сумдад 1055 нийт /4065/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 412 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 6241 нь эдгэрлээ. 

Сүүлийн 24 цагт нийт 450 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 36 нь 1 дүгээр тун, 68 нь 2 дахь тунг тариулсан байна. Харин вакцины 3 дахь тунд 346 хүн хамрагдаж нийт 1075 боллоо. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55780 хүн буюу 87.8 хувь нь 1 дүгээр тунд, 51598 хүн буюу 81,2 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ