2021 оны 09 дугаар сарын 01-ний 08:00 цагаас 09 дүгээр сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 1075 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 382 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 382-оор нэмэгдэж нийт 8986 боллоо.
Тодруулбал, Алтай сумаас 16, Булган сумаас 16, Буянт сумаас 7, Дарви сумаас 17, Дуут сумаас 8, Дөргөн сумаас 3, Зэрэг сумаас 8, Манхан сумаас 29, Мөст сумаас 12, Мянгад сумаас 9, Үенч сумаас 9, Чандмань сумаас 6, Ховд сумаас 9, Цэцэг сумаас 7, Эрдэнэбүрэн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 223 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.02/ байдлаар нийт 819 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 433 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 41 нь “Ач заяа” эмнэлэгт, 345 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 86 нь 0-18 насны хүүхэд, 63 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс нэн хүнд 10, хүнд-47, хүндэвтэр-230 бусад нь хөнгөн.
Тэгвэл Жаргалант суманд 2754, сумдад 967 нийт /3721/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 266 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 5536 нь эдгэрлээ.
Сүүлийн 24 цагт нийт 340 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 16 нь 1 дүгээр тун, 70 нь 2 дахь тунг тариулсан бол 3 дахь тунг 254 хүн тариулжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 55688 хүн буюу 87.7 хувь нь 1 дүгээр тунд, 51421 хүн буюу 80,9 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"