-Аргын тооллын 8 сарын 20. Баасан (Сугар) гараг (2021)



-Аргын тооллын 8 сарын 20. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 13, цагаан хулгана, элдэв тэнгэртэн-20 од, суудал гал, мэнгэ 1 цагаан, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:53-19:56.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч морь, бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдан авахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ