-Аргын тооллын 8 сарын 12. Пүрэв (Бархасвад) гараг (2021)



-Аргын тооллын 8 сарын 12. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 4, хар луу, тугчин-12 од, суудал гал, мэнгэ 9 улаан, хотол чуулганы барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:43-20:10. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Гэвч нохой, үхэр, хонь, луу, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Санасан бодсон зөв ажил үйлс бүтэмжтэй. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, хэрүүл тэмцэлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ