-Аргын тооллын 6 сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 6 сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 19, улаагчин хонь, тооно-22 од, суудал огторгуй, мэнгэ 9 улаан, рашааны барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:55.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч үхэр, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал худалдахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ