-Аргын тооллын 6 сарын 21. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 6 сарын 21. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 11, цагаан хулгана, эрхтний тэргүүн-15 од, суудал ус, мэнгэ 7 улаан, үхэхийн барилдлагатай өдөр. Сарын цээр, бага хар өдөр. Зуны туйл-11:57.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:54.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч морь, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ