-Аргын тооллын 6 сарын 18. Баасан (Сугар) гараг (2021)



-Аргын тооллын 6 сарын 18. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 8, улаагчин тахиа, харцага-11 од, суудал шороо, мэнгэ 1 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:54.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд бөөр, хөмхийд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс засуулахад нас уртасна сайн. Гэвч туулай, бар, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин амраг садан бололцох, багш шавь барилдах, үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, газар тариалангийн үйл, бэрийн үйл, хувцас эсгэхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ