2021 оны 06 дугаар сарын 15-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 559 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 16-аар нэмэгдэж нийт 388 болсон байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 1 иргэнээс, тусгаарлан ажиглах байр “Ховд их сургууль”-д байсан 1 иргэнээс, “БООРЖИ ЗОЧИН БУУДАЛ”-д байсан 1 иргэнээс, “ЦАМБАРАГАВ ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 1 иргэнээс, Жаргалант сумын Бугат багийн халдвартай иргэний ойрын хавьтал 2 иргэнээс, халдвар авсан аав ээжийгээ дагаж тусгаарлах эмнэлэгт орсон 1 хүүхдээс, Улаанбаатар хотоос Булган суманд ирсэн 1 хүн түүний ойрын хавьтлын 6 иргэнээс, ТОСК-ийн орон сууцны А байранд оршин суух 1 иргэн, Улаанбаатар хотоос ирээд 8 хоносон "ЗАЛУУС" хороололд оршин суух 1 иргэн эмнэл зүйн шинж тэмдэг илэрч БОЭТ-д хандан шинжилгээ өгөхөд тус тус халдвар илэрсэн байна.
Булган сумын болон Жаргалант суманд шинээр бүртгэгдсэн халдвартай иргэдийн ойрын хавьтлыг олж тогтоохоор мэргэжлийн байгууллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.16/ байдлаар 91 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-7 бусад нь хөнгөн байна. Батлагдсан нийт тохиолдлын 285 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Халдвартай 12 иргэнийг "Тусгаарлах эмнэлэг"-рүү тээвэрлэж байна.
Өнөөдрийн /2021.06.16-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 485, тусгаарлан ажиглах байранд 160, гэрийн тусгаарлалтад-270, гэрийн ажиглалтад-606 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"