2021 оны 06 дугаар сарын 10-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 11-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 383 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 127 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 256 сорьцод PCR шинжилгээ тус тус хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 13-аар нэмэгдэж нийт 334 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 12 иргэнээс, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэний ойрын хавьтал тусгаарлан ажиглах байр “БООРЖИ ЗОЧИД БУУДАЛ”-д байсан 1 иргэнээс халдвар илэрсэн байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.11/ байдлаар 62 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-3 бусад нь хөнгөн байна. Өчигдөр 8 хүн эдгэрч эмнэлгээс гарсан ба нийт эдгэрэлт 267 боллоо. Халдвартай 5 иргэнийн өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ.
Өнөөдрийн /2021.06.11-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 302, тусгаарлан ажиглах байранд 200, гэрийн тусгаарлалтад-151, гэрийн ажиглалтад-815 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"