Ховд аймаг “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ”-аар шалгарчээ



Монгол Улсын Засгийн газраас “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу  жил бүр нийслэл, салбарын яам болон 21 аймгийн  ажлыг хэд хэдэн үзүүлэлтээр дүгнэж, байр эзлүүлдэг. Ховд аймаг 2019-2020 оны ажлаараа баруун бүсээсээ шалгарч Монгол Улсын шилдэг 5 аймгийн нэгээр тодорсон тухай сайхан мэдээг албаны эх сурвалж мэдээллээ. Энэ асуудлыг өнөөдөр /2021.06.08/ хуралдсан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Энэ 7 хоногт хуралдааны тогтоолыг албажуулан олон нийтэд мэдээлэхээр төлөвлөж байна гэлээ.

Ховд аймаг 2016-2017 оны ажлаараа 21 аймгаас 20 дугаар байранд, 2018-2019 оны ажлаараа 10 дугаар байранд жагсаж байв. Тэгвэл 2019-2020 оны ажлаараа ийнхүү “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ АЙМАГ”-ийн нэгээр шалгарчээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ