Монгол улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.05.24/ албан ёсоор эхэллээ.



Энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, Монгол улсын 30,31 дэх ерөнхий сайд, МАН-ын дарга УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” уриатай оролцож байна. Тэрбээр сонгуулийн сурталчилгаагаа орон даяар “ЦАХИМ”-аар зохион байгуулав.



Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны "ЦАХИМ" нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Сандагийн Бямбацогт, аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Батсуурийн Дүгэржав, ИТХ-ын дарга Гомбоогийн Пүрэвганди, намын хорооны дэд дарга Төмөрбаатарын Баатарзориг нар болон намын хорооны тэргүүлэгчид, үүрийн дарга нар, гишүүд дэмжигчдийн төлөөлөл оролцлоо.


Энэ үеэр аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга Б.Дүгэржав: "Монгол улсын улс төрийн ууган хүчин, зууны түүхтэй, манлай нам МАН-ын дарга У.Хүрэлсүх нь Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа:

-Ховдынхон төдийгүй баруун бүс нутгийн ард иргэдийг цахилгаан эрчим хүчний хараат байдлаас ангижруулж чадах Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ирэх жилүүдэд барьж бүрэн ашиглалтад оруулах асуудлыг шийдсэн,

-Орон нутагт ажлын байр бий болгох, барилгын гол түүхий эд болох цементийн үнийг бууруулах, барилга орон сууцны үнэ хямдрах чухал ач холбогдол бүхий “Ховд-Эко” цементийн үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн,

-Ховд аймагт малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг үнэд хүргэж малчдын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох ач холбогдол бүхий ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах Үйлдвэр технологийн парк байгуулах асуудлыг шийдвэрлэсэн,

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс “ХОВД” нисэх буудлыг Олон улсын 4С зэрэглэл бүхий зорчигч, үйлчилгээний цогцолбор болгон өргөжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Тиймээс бид “УХРАХ БИШ УРАГШЛАХ ЁСТОЙ” Амжилт ялалтыг хүсье" 
гэлээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ