“Ковид-19” цар тахлын халдвар бүртгэгдсэн энэ үед хувь хүн байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад сэтгэлийн хандив өгсөөр байна.
Энэ сарын 13-ны өдөр Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй Бодь даатгал, ХААН даатгал, Монре даатгал, Мөнх даатгал, Монгол даатгал, Номин даатгал, Тэнгэр даатгал, Ард даатгал, Практикал даатгал, МИГ даатгал гэсэн даатгалын 10 компаниас хандив өглөө.
Хандивыг /нүүрний хаалт-40 ширхэг, бээлий-500 ширхэг, амны хаалт-2500 ширхэг, N95 амны хаалт- 300 ширхэг, нэг удаагийн хамгаалах хувцас-30 ширхэг, эмчилгээний спирт-10 литр/ аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга, Онцгой комиссын гишүүн Т.Дэлгэрсайхан, Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүй нар хүлээн авав.
ЭХ СУРВАЛЖ:Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар