Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 14-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 15-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 377 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын батлагдсан тохиолдол нэмэгдээгүй, 246 хэвээр байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.15/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Халдвар авсан нийт 246 иргэнээс 243 буюу 98,5 хувь нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарлаа.
Өнөөдрийн /2021.05.15-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 67 иргэн, тусгаарлан ажиглах байранд 45 иргэн, гэрийн тусгаарлалтад 50 иргэн, гэрийн ажиглалтад 298 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"