406 сорьцод PCR шинжилгээ хийхэд "ХАЛДВАР" илрээгүй... “Тусгаарлах эмнэлэг”-т 4 хүн хэвтэн эмчлүүлж байна



Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 13-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 14-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 406 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын батлагдсан тохиолдол нэмэгдээгүй, 246 хэвээр байна. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.14/ байдлаар 4 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. 

Халдвар авсан нийт 246 иргэнээс 242 нь эдгэрч “Тусгаарлах эмнэлэг”-ээс гарчээ. 


Өнөөдрийн  /2021.05.14-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 75 иргэн, тусгаарлан ажиглах байранд 20 иргэн, гэрийн тусгаарлалтад 252 иргэн, гэрийн ажиглалтад 66 иргэн байна. 



Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж “КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ” халдвараас сэргийлж вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.

"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ