-Аргын тооллын 3 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг (2021)



-Аргын тооллын 3 сарын 4. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын 21, цагаагчин гахай, эрхтний тэргүүн-15 од, суудал хий, мэнгэ 8 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Хутганы ир, лусын буулт, их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:27-18:41.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Замд явах, тариалан тарих, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, заалгах, эхлэх, гүйцээх, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, номын хурим, лам хуврага болох, гөлөг тэжээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Бэрийн үйл, үхэгсдийг оршуулах, мод таслах, худаг шуудуу малтахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ