Цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хүнсний талонд хамрагдаж чадаагүй, өрхөд туслах сайн үйлсийн тусламжийн аянууд өрнөсөөр байна. Тухайлбал, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд эрсдэлт нөхцөлд амьдарч буй иргэдэд тусламж үзүүлэх үүднээс хандивын аян өрнүүлсэн байна. Аянд Жаргалант сумын ЗДТГ-ын 49 ажилтан, албан хаагчид оролцож нэг өдрийн цалингаа хандивласнаар 980 мянган төгрөг цуглуулж чаджээ. Ингэснээр 12 багийн 26 өрхөд хүнсний болон халдвараас хамгаалах багцийн тусламж үзүүллээ. Цаашид Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг сайн үйлсийн аяны үйл ажиллагаанд нэгдэж, өрхийн орлого багатай өрх, иргэддээ сэтгэлийн дэм үзүүлэх ажлыг байгууллагынхаа хэмжээнд зохион байгуулахыг уриаллаа. Огноо: 12/28/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 793 Мэдээ таалагдсан: