"Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ"-г анх удаа онлайнаар зохион байгуулав

Image may contain: 5 people, text that says 'leeting eceicing Dawadalai Erde.. aer xoBA 6ил3rA3m6. ap6oл axblT и Munkhzaya herler herlen 3D xoBA a33aRa 6ил3r6aaTap GALAA 3arAcym Otgonbulag 3yлu3u3r zaya sunny Enkhtuya Erdenebat Sodn... Naranchimeg N... Bold Enkhjin Byamba X Bujinlkham Batna... w. meHxжapraл X Basorgil Borkhuu uauar4yлyyH X otgonmergejilten Start Video TpaHcфep фaKTo... BayrtsetsegA Ama... Participants Chat Mungunzaviya Mun... Share creen Record Reactions @4'

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт оршин суугаа залуусын гарааны бизнес эрхлэлтийг дэмжиж, шинэ бизнес эрхлэх хүсэлтэй залуустаа 10 сая төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах боломжийг олгох үүднээс Ховд аймгийн ХХҮГ, “Start up Монгол” ТББ хамтран "Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ"-г энэ сарын 18-21-ний өдрүүдэд анх удаа онлайнаар зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд Ховд аймгийн харьяат нийт 66 залуус бүртгүүлжээ. Үүнээс эхний шатны сонгон шалгаруулалтад 33 залуу бизнес  санаагаа танилцуулав. Харин 2 дахь шатанд 12 залуу бизнес санаагаа өрсөлдөх эрхээ авч, улмаар оролцогчид баг болон хуваагдаж бизнес санаагаа хөгжүүлэн өрсөлдөв. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд оролцсон залуучуудаас Жаргалант сумын иргэн Б.Хэрлэнгийн "Ховд буйдан", Н.Наранчимэгийн "Бэлтэгэсэн мах боловсруулалт, түгээлт", Б.Нинжбадгарын "Гэр бүлийн салон" цогц үйлчилгээ", Э.Даваадалайгийн "3D сийлбэр" төслүүд шалгарч тус бүр 10 сая төгрөгийн санхүүжилт авлаа.

 

 

 

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ