Жаргалант сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаан цахимаар явагдаж байна



Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг өнөөдөр /2020.12.18/ Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд цахимаар зохион байгуулж байна. Тус хуралдаанд 31 төлөөлөгч оролцохоос 12 төлөөлөгч нь  цахимаар, 17 төлөөлөгч нь танхимаар оролцож, хуралдаан 93 хувийн ирцтэйгээр халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдаж буй.



Энэ удаагийн хуралдаанаар дэгд өөрчлөлт оруулах тухай, хороодын чиг үүрэг бүрэлдэхүүнийг батлах тухай, Жаргалант сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, сумын 2020 оны төсвийн хэрэгжилт, 2021 оны төсвийн төслийн тухай, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Малын тоо толгойн албан татварыг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. 

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ