Ховд аймаг 89712 хүн амтай. Нийт 22513 өрх бий.
Коронавирусний халдварын тархалтын үед иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор цахилгаан эрчим хүч, ус, хог, дулааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төр хариуцах шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, ачаалал 13 хувиар нэмэгдсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, тэр дундаа гэр хорооллын иргэд цахилгаан халаагуур нэмэлтээр ашиглаж байгаа тул шугам сүлжээ, станцуудад ачаалал үүссэн аж.
Орон нутгийн иргэд цаашид эрчим хүчийг зүй зохистой зарцуулж, цахилгаан хэрэгслийг нэг дор олноор залгахгүй, ашиглахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.