Аргын тооллын 12 сарын 3. Пүрэв (Бархасвад) гараг (2020)



-Аргын тооллын 12 сарын 3. Пүрэв (Бархасвад) гараг (2020)
-Билгийн тооллын 18, цагаан луу, өглөгт охин-6 од, суудал ус, мэнгэ 9 улаан, хотол чуулганы барилдлагатай өдөр. Овоо тахих.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:22-17:01. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, хонь, луу жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, замд явах, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ