Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ



Хэлэлцсэн асуудал, нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга "Боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагааг түр зогсоох тухай" А/742 дугаар захирамж гаргалаа.



 Түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаж,  2020 оны 12 дугаар сарын 01-ээс 12 дугаар сарын 10-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга "Хязгаарлалт тогтоох тухай" А/740 дугаар захирамж гаргажээ. 



Мөн зарим эх сурвалжууд мэдээллэхдээ: “Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг татан авах ажлын хэсэг” байгуулснаар Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн удирдан ажиллана. Улмаар Улаанбаатар хотоос ирж буй иргэд Дарви сумын хяналтын пост дээр шинжилгээ өгч, нэвтэрнэ. Мөн 12 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар-Ховд аймагт нисэх онгоц бууна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн шинжилгээг "Ховд Нисэх" буудал дээр авах аж.
Үүнээс гадна гоо сайхны худалдаа үйлчилгээний төв, үсчний газрын үйл ажиллагааг нээхээр болов. Үүнд эрүүл ахуйн шаардлага хангасан дотроо ариун цэврийн өрөөтэй, нэгдсэн халаалтын системд холбогдсон, халдвар хамгааллын дэглэмийг сахисан газрууд хамрагдана гэлээ. Харин зах, худалдааны төвийн хувьд хүнсний бүтээгдэхүүний борлуулалт хийнэ. Цахилгаан бараа, хувцас зэрэг бусад худалдаа үйлчилгээг нээхгүй аж. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ