Аргын тооллын 12 сарын 1. Мягмар (Ангараг) гараг (2020)



-Аргын тооллын 12 сарын 1. Мягмар (Ангараг) гараг (2020)
-Билгийн тооллын 16, шар бар, гөрөөсөн толгой-4 од, суудал төмөр, мэнгэ 2 хар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Балжинням, лусын буулт, сарын цээр өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:20-17:01. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Нохой, морь, бар, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, тахиа жилтнээ сөрөг муу.
- Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ