-Аргын тооллын 11 сарын 27. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 12, хөх нохой, шийдэм-0 од, суудал мод, мэнгэ 6 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:04.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл хийх, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.