Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны үр дүнд МАН-ын бүлгээс Мянгад сумаас сонгогдсон төлөөлөгч Батсуурийн Дүгэржавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 103 дугаар захирамжийн дагуу Б.Дүгэржавыг Ховд аймгийн Засаг даргаар томиллоо.
Аймгийн Засаг даргаар дахин томилогдсон Б.Дүгэржавд тамга, тэмдгийг албан ёсоор гардуулан өгөх үйл ажиллагаа 11 дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Д.Энхболд нар оролцож, цаашдын ажилд амжилт хүссэн юм.
ВИДЕО: