Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол Монгол улсад өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Үүнтэй холбогдуулан Монгол улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоон ажиллаж байгаа. Ховд аймгийн хэмжээнд л гэхэд нийтдээ 28 постод 159 төрийн албан хаагч чиг үүргийнхээ дагуу 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Харин аймгийн төврүү орох, гарах чиглэлд буюу Жаргалант суманд байнгын 5, явуулын 1 пост 24 цагаар ажиллаж, хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавин ажиллаж байна.
Тэгвэл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Дүгэржав энэ сарын 19-ний өдөр дээрх постуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тодорхой үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
Энэ үеэр постуудын үйл ажиллагааг дүрэм, журмын дагуу хэвийн явуулж байгаа төрийн албан хаагчдад талархал илэрхийлж, ажлын амжилт хүслээ.