-Аргын тооллын 11 сарын 4. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 11 сарын 4. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын 19, цагаагчин гахай, гөрөөсөн толгой-4 од, суудал хий, мэнгэ 2 хар, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:41-17:29.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учирна сайн. Гэвч могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнээ сөрөг муу.
-Замд явах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, гөлөг тэжээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ