Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюки, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нарын тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр /2020.08.24/ тус ажлын хэсгийнхнийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Ховд аймагт Япон Улсын Засгийн газрын дэмжлэгээр 2001 оноос хойш 10 гаруй төсөл хэрэжиж, 1,3 сая долларын дэмжлэгийг үзүүлсэн байна. Харин НҮБ-ын ХХААБ-тай орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ХАА-н бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж боловсруулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгаа юм.
Цаашид ХАА-н үйл ажиллагааг дэмжих замаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, нэмүү өртгийн сүлжээнд орон нутгийн онцлогийг шингээж, шинэ технологи нэвтрүүлж зах зээлийг тэлэх, ЖДҮ эрхлэгч залуучуудыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт зарим ажлуудыг төлөвлөснөөс эхний ээлжинд Мөнххайрхан сумын ЭМТөвийг засварлахаар төлөвлөжээ.
Харин уулзалтын үеэр аймгийн удирдлагуудын зүгээс:
- Хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр Жаргалант, Булган агропаркуудын үйл ажиллагааг дэмжих
- Япон Улсад Ховд аймгийн залуучууд нарийн мэргэжлээр суралцахад дэмжлэг үзүүлэх
- Шинэ арга технологиор хог боловсруулах үйлдвэр байгуулах