Ховд хотын 335 жилийн ойг угтаж хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр аймаг, сум орон нутгийн зүгээс олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал, А зэрэглэлийн бүсийг шороогүй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, өнгө үзэмжийг нь сайжруулахад чиглэсэн ажлуудыг шат дараатайгаар гүйцэтгэх юм.Ховд аймаг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн захирагчийн ажлын албаны Зүлэгжүүлэлт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэмээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-25-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхэн Ховд хотын ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ААН, байгууллагууд, иргэдэд “Хотын ногоон байгууламжийн ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт” болон “Хог хаягдлын менежмент” сэдвээр сургалт зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр /2020.28.22/ ажлын хэсгийнхэн холбогдох мэргэжилтнүүд, Хот тохижилтын газрын ажилчдад хотын ногоон байгууламжийг арчлах, буруу ургалттай мод, мөчрийг засах тайрах, цаашид өнгө үзэмжтэй, зөв бүтэцтэйгээр ургуулж, арчилж хамгаалахад анхаарах асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дадлагажуулан сургаж ажиллаж байна. ВИДЕО: Огноо: 8/22/2020 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1814 Мэдээ таалагдсан: