Төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, иргэн, хуулийн этгээдэд нэг цэгээс шуурхай хүргэх зорилгоор 9-р сарын 1-нээс эхлэн Ховд аймгийн 17 сумын ЗДТГ-т “Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем”-ийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас энэ сарын 20, 21-ний өдрүүдэд сумдын Архив, бичиг хэргийн эрхлэгч, эрхзүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж байна.
Сургалтаар тус системийг хэрхэн ашиглах, албан бичгийг цахим хэлбэрээр боловсруулж илгээхэд анхаарах зүйлс зэрэг арга зүйн мэдлэгийг олгох юм. Ийнхүү “Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн систем”-ийг нэвтрүүлснээр байгууллага хоорондын уялдаа холбоо, мэдээллийн урсгалыг сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, хариуцлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх боломж бүрдэх юм.