Цэцэг суманд илэрсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

 Image may contain: 1 person, indoor, text that says 'WWW.KHOVD.GOV.MN MR иpr3Hий TaHxиm'

Ховд аймгийн Цэцэг суманд Тарваган тахлын сэжигтэй тохиолдол 2020 оны 8-р сарын 15-ний өдөр бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын шийдвэрээр Цэцэг сумаас орох гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байсан юм. Тэгвэл тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй 42 настай иргэний PCR, нян илэрүүлэх шинжилгээний хариу "СӨРӨГ" гарсан талаар ЗӨСҮТ-өөс мэдээллээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2020.08.17/ аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар Жаргалант суман дахь пост, Цэцэг сумын хяналтын пост буулгахыг холбогдох албанынханд үүрэг болгов. Мөн мэргэжлийн байгууллагуудаас гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ