Аргын тооллын 8 сарын 10. Даваа (Сумьяа) гараг (2020)



-Аргын тооллын 8 сарын 10. Даваа (Сумьяа) гараг (2020)
-Билгийн тооллын 22, хөхөгчин тахиа, шийдэм-0 од, суудал шороо, мэнгэ 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:40-20:13. 
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, идээ элбэгшин эрхэм сайн. Гэвч туулай, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хатуу үйл, хишиг даллага авах, эм найруулах, сан тавих, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, тариа тарих, гэр байшин барих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ