Аргын тооллын 8 сарын 6. Пүрэв (Бархасвад) гараг (2020)



-Аргын тооллын 8 сарын 6. Пүрэв (Бархасвад) гараг  (2020)
-Билгийн тооллын 18, цагаагчин могой, шувуун хошуут-24 од, суудал уул, мэнгэ 2 хар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:35-20:19. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Буяны үйл, хөрөнгө оруулах, сургуульд сурах, ном хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, мал гадагш гарах, газар лусын зан үйл, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, ном гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, замд гарах, морь худалдах, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ