Уяж хурдлуулсан хурдан хүлгүүд нь аймаг, сум, бүсийн баяр наадамд олон удаа түрүү, айраг авсан амжилтаа үнэлүүлж Ховд аймгийн 29 уяач 2019 оны
"Аймгийн Алдарт уяач" цолоор шагнагдсан. Эдгээрийн төлөөлөл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаас төрөн гарсан
"Аймгийн Алдарт уяач"-дын шагналыг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэлээ.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, Бошигтын хурд галын уяач Ц.Бямбатогтох нь 1996 оноос эхлэн хурдан морь уяж сойж байна. Анх хоёр даага уралдуулж байсан бол одоо 10 гаруй хурдан хүлгүүдтэй болжээ. Түүний уяж уралдуулсан хурдан хүлгүүд нь ойролцоогоор 100 гаруй уралдаанд оролцсоноос аймаг, сум бүсийн чанартай 50 гаруй уралдаанд түрүүлж, айрагдсан амжилтаа бататган, хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр
"Аймгийн Алдарт уяач" цол хүртлээ.
Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, Идэр жигүүр галын уяач Х.Нямдорж нь 20 гаруй жилийн хугацаанд 10 орчим хурдан хүлгээ уяж сойж, аймаг, сум, бүсийн наадамд олон удаа түрүүлж айрагдсан амжилтаа үнэлүүлж
"Аймгийн Алдарт уяач" цол хүртэв.
ВИДЕО: