МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран 42 дахь жилдээ тодруулсан “Алтан төлийн эзэн”-ээр Ховд аймгаас 5 малчин шалгарч хүндтэй шагналаа гардан авлаа. Тодруулбал, Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Эрхэмбаярын Гантулга "Алтан хурганы эзэн"-ээр, Дуут сумын Хөх бэлчир багийн малчин Зодовын Баатархүү “Алтан тугалны эзэн"-ээр, Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Сампилын Эрдэнэбат “Алтан хурганы эзэн"-ээр, Манхан сумын Баянгол багийн малчин Я.Бямбабаяр “Алтан унаганы эзэн"-ээр шалгарсан бол Цэцэг сумын Баянгол багийн малчин Ширнэнгийн Лхавга-Очир “Алтан ишигний эзэн"-ээр тус тус шалгарсан байна.ВИДЕО: Огноо: 7/6/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1691 Мэдээ таалагдсан: