Буянт голыг хамгаалах чиглэлд олон ажил хийж байна



Ховд аймгийн төвд амьдарч буй айл өрхийн дийлэнх хувь нь  Буянт голын ай сав дагуу зусланд гардаг. Тиймээс зуслангийн айлуудын ая тухтай амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор Ховд аймгийн Жаргалант сум, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хар нуур-Ховд голын сав газар хамтран олон бүтээлч ажил өрнүүлж байна. Тодруулбал, энэ жил тодорхой хоёр цэгт явган хүний зорчих гүүр барьсан. Мөн автомашины гарам 10 гаруй газарт хаалт хийсэн байна. Түүнчлэн 8 эко жорлон, хогийн бункер байршуулсан байна. Мөн 6 энгийн жорлон, нэг био жорлон хийж байршуулжээ. Үүнээс гадна байгаль орчноо хамгаалах, иргэдийн боловсролд зориулж 40 ширхэг самбар шинээр байршуулаад байна. Буянт голын их, бага гүүрний хоёр тал руу машин зөвшөөрөлгүй буудаг байсан. Тиймээс тус газарт хаалт хийсэн аж. Мөн гол дагуу 9 цэг,  хяналтын постны доод талын зам дээр труба тавьж, шороон замыг тэгшилсэн гэнэ. Мөн Хот тохижуулах газраас Буянт голын орчны хог хаягдлыг гурав хоногийн давтамжтай цэвэрлэж ачуулж байна.  
Одоо зусланд буусан айлууд хогны хураамжаа төлж, байршуулсан жорлон, хогийн савыг зөв ашиглах замаар орчиндоо цэвэр амьдарч, гол усаа эзэн хүний сэтгэлээр хамгаалж хэвшихийг мэргэжилтнүүд уриалж байна гэж Байгаль сэтгүүлч клуб, Буянт голын хүүхдүүд аянаас мэдээллээ.  

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ