Д.Цэрэндаваа: Ардын язгуур урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй...



Ховд аймгийн Чандмань сумын иргэн Д.Цэрэндаваа нь ардын язгуур урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хөөмийг өсвөр үе, залуучуудад эзэмшүүлэх арвин туршлагатай. Тэрбээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн Чингис хаан академийн академич, аймгийн аварга малчин, алдарт уяач гэх мэт эрхэм алдрыг хүртсэн юм. Мөн тэрбээр Ховд аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж байгаа “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдсанаар сумын иргэдэд хөөмийн урлагийн тухай үе шаттай сургалт зохион байгуулжээ. Эгэл жирийн малчин, жолооч  мэргэжилтэй тэрбээр өөрийн авьяас, чин сэтгэл, хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн ардын язгуур урлагийн өвийг түгээн дэлгэрүүлж, ард түмнийхээ дунд суралцаж, хөгжиж ирсэн хэмээн онцлон ярьж байв. Түүний ажлын туршлага, уран бүтээлийн замналын талаар цөөн хором ярилцлаа.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ