Хар-Ус нуурын усны түвшин үерийн түвшнээс 12 см-ээр давсан байна. Харин Буянт, Ховд, Булган, Дундцэнхэр, Долооннуур, Үенч, Бодонч голын усны түвшин олон жилийн дунджаас 1 36 см ээр давсан байна. Цаашид хур бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа юм. Иймд голын дагуу суурьшиж, зусаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар амарч буй иргэдийг үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШТ-өөс онцгойлон анхааруулж байна.